ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#17/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Чамд гайхалтай санаа төрж бүх зүйл бүтэх мэт санагдах нь романтик хэдий ч хамгийн чухал нь гүйцэтгэл юм. "

-Sergey Brin

ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ

4-р сарын 27-28-нд Японы төв банкны шинэ ерөнхийлөгч Казуо Уэда-ын Мөнгөний бодлогын анхны хурал боллоо. Японы төв банк Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүү буюу банкнуудын харилцахад тооцож буй хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийг 0%-д барих шийдвэрээ хэвээр хадгалахаар болсныг мэдэгдлээ.


Үүний зэрэгцээ Японы төв банк нь инфляцын төсөөллөө өөрчиллөө. Тодруулбал, төв банк суурь инфляцын түвшний таамаглалаа 2023 онд 1.8%, 2024 онд 2.0%, 2025 онд 2.6% болгож өсгөөд байна.

“Гэрэгэ” бондын 368.7 сая ам.доллар төлөгдлөө

Монгол улсын Засгийн газар 2017 онд "Гэрэгэ" бондыг олон улсын зах зээл дээр гаргаж нийт 800 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн билээ


Бондын дуусах хугацааны үед өрийн үлдэгдэл 368.7 сая ам.доллар байсан ба уг бондыг өрийг амжилттай төлж барагдуулсан байна.


"Гэрэгэ" бондод хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.


Эх сурвалж: Сангийн яам

Бондын хөрөнгө оруулалт хийх→

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Даваа гарагт MONGOLIAN MINING CORPORATION 2024 онд дуусах 9.25%-ийн купонтой ам.долларын бонд дээрээ нэгжийн үнийг нь 1,000 ам.доллароор (par value $100) худалдан авах нийт 350.2 сая ам.долларын тендер санал тавьсан билээ. Гэсэн хэдий ч тендер саналаа Лхагва гарагийн орой цуцалсан юм. Үүний дараагаар 96.0 ам.доллар байсан бондын үнэ 91.7 ам.долларт хүрч өгөөж нь жилийн 19% орчим болоод байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Хувьцаат компаниудын 2023 оны 1-р улирлын тайлан сайн гарсан нь АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Зах зээлийн үнэлгээ том компаниуд болох Microsoft, Apple, Amazon.com, болон Meta Platforms-ийн ашгийн үзүүлэлтүүд сайн гарч хувьцааны ханшнууд өссөн нь индексийн өсөлтөд гол нөлөөг үзүүллээ. S&P 500 индекс 0.9%, DJIA индекс 0.9%, Nasdaq Composite индекс 1.3%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: 2023 оны 1-р улиралд Евро бүсийн эдийн засаг 0.1%-ийн өсөлттэй гарлаа. Эдийн засгийн өсөлт саарч байгаа нь хөрөнгө оруулагчдад хямралын айдсыг үүсгээд байна. FTSE 100 Index индекс 7 хоногт 0.6%-ийн бууралттай хаагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. NIKKEI 225 индекс 1.0%, TOPIX индекс 1.1% тус тус өсөлттэй хаагдлаа. Японы төв банк Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүү буюу банкнуудын харилцахад тооцож буй хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөжийг 0%-д барих шийдвэрээ хэвээр хадгалахаар болсныг мэдэгдсэн нь хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүллээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын үндэсний статистикийн товчооны мэдээлснээр 2023 оны 1-р улиралд БНХАУ-ын аж үйлдвэрийн фирмүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 21.4% буурсан байна. Экспорт болон үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч фирмүүдийн ашиг буурсан нь зах зээлд эрэлт бага хэвээр байгааг илтгэж байна.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 4 дүгээр сарын 24-нөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 7,801 ширхэг үнэт цаасыг 780,092,000 төгрөгөөр арилжааллаа.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Евро бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт саарахын зэрэгцээ инфляцын түвшин өндөр хэвээр байгаа нь стагфляцийн эрсдэлийг үүсгэж байна. Үүнтэй холбоотойгоор Европын орнуудын ЗГҮЦ-ны 7 хоногт савлагаа ихтэй байлаа. 

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Онцлох ишлэл

Алдагдсан ₮9.9 их наядын боломж ба “алсарч” буй хөрөнгө оруулалт

 2023.04.28 

Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын татварын орчны тогтворгүй байдал, шүүхийн маргаан шийдвэрлэх процесс болоод харилцан уялдаагүй хууль, зохицуулалтуудыг шүүмжилдэг нь шинэ зүйл биш. Гэвч "Татварын байгууллага нь ашигт малтмалын лицензийн худалдаанд өөрийн үнэлэмжээр татвар тогтоодог Монголоос өөр ганц ч улс дэлхийд байхгүй" гэх Монгол дахь Европын Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Оливер Терваллын үг анхаарал татлаа.

Дэлгэрэнгүй

Монголбанк: Банкны салбарын актив хөрөнгө III сарын эцэст ₮46.4 их наяд болж өсөв

 2023.04.27 

Гуравдугаар сарын эцсийн байдлаар арилжааны банкнуудын нийт актив хөрөнгийн хэмжээ 46.4 их наяд төгрөг давж, өмнөх сараас 2.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

"ГОЛОМТ БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

 2023.04.20 

Голомт Банк 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр нийтэд санал болгосон билээ.


Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгосон хувьцааныхаа 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргаж, нийт 118,815,152,890 төгрөгийг /нийт хувьцааны 11.43 хувь/ олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн. 


Татан төвлөрүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлсэн 31.0 тэрбум төгрөгийн зээлийг төлөвлөгөөний дагуу олгожээ.

Дэлгэрэнгүй